"Mongolia Open" 2017 олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн тэмцээнд Монгол, Канад, ОХУ, Казахстан, Венесуэль, БНХАУ, БНСУ гэсэн долоон орны 182 тамирчин (эрэгтэй 107, эмэгтэй 75) эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч үзэв. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57,65,74,96 кг жингийн барилдаанууд болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн 65 кг барилдаанууд үнэхээр сонирхолтой  болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн 65 кг жинд барилдсан "Женко" клубын тамирчин спортын мастер Г.Чойгажид хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний барилдаандаа  БНХАУ-ын тамирчин Хасбаганатай барилдаж 3:0 оноогоор хожсон юм. Улмаар дараагийн барилдаанд ОХУ-ын тамирчин жингийнхээ аварга бөх  Семен Терешенкод оноогоох хожигдсон . Дагах барилдаанд Х.Шинэбилэгийг оноогоор ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд С.Билгүүнийг 10:5 гэсэн оноогоор хожсоноор хүрэл медалийн эзэн боллоо.

undefined

Сонирхуулахад Ганболдын Чойгажид нь, 2014 оны Өсвөр Үеийн Азийн аварга шалгаруулах сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж тасраад байсан  сонгомол бөхийн медалийн буухиаг дахин үргэлжлүүлсэн гэж бөх сонирхогчид мэргэжилтэнгүүд ярьдаг билээ.Тэгвэл  тэрээр анх удаагаа  "Mongolia Open" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.Цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.


Холбоотой мэдээлэл

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээний зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээнээр "Женко" клубын баг тамирчидын зурагнууд.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн  Олон хотын нээлттэй тэмцээн боллоо.

Спортын мастер А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ийн Олон хотын нээлттэй тэмцээн боллоо.

  Спортын мастер,Тэргүүлэх багш БТСТ ажилтан А.Зоригтбаатрын нэрэмжит ӨҮ-ын Олон хотын нээлттэй тэмцээнд "Женко" клуб багаараа түрүүллээ.

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал