Монгол улсын арслан Ц.Содномдорж

Энэ удаад та бүхэндээ чөлөөт бөхийн ОУХМ,  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан,чөлөөт бөхийн "Женко" клубыг үүсгэн байгуулагч С.Мөнхсүхийн анхны шавиудын нэг Монгол улсын арслан Цэдэвийн Содномдоржийн мэдээллийг хүргэж байна.Тэрээр Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811,ардын хувьсгалын 96 жилийн ойн,Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жил 9 даван түрүүлж Монгол улсын арслан хэмээх цол хүртсэн юм. 

Бага нас:

Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж нь 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд арван хүүхэдтэй айлын найм дахь хүүхэд нь болж  төрсөн ажээ. Тэрээр таван эгч,хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй өнөр өтгөн айлын хүүхэд юм. 

Бөхтэй холбогдсон түүх,амжилт:

Тэрээр 2006 онд болсон Хөвсгөл аймгийнхаа баяр наадмаар түрүүлж аймгийн  арслан цол хүртэж улмаар үндэсний бөхөөр барилдах гараагаа эхэлсэн юм.Дараа жил нь мөн л Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд  түрүүлж хурц хэмээх чимэгтэй болсон юм. 2009 оны Улсын баяр наадмаар Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-гээр тав даван Монгол улсын начин цол хүртсэн юм. Ингэж л хүмүүс түүнийг мэдэж эхэлсэн юм. Хөвсгөлийн энэ хүү чинь харин овоо бөх болох нь гэж хүмүүс ярьдаг байсан аж. 2011 оны Улсын баяр наадмаар 6 давж  улсын харцага цол хүртсэн,2016 онд мөн 6 давж үнэн зоригт  хэмээх чимэг хүртсэн,2016 оны улсын их баяр наадамд 6 давж харцага цолоо 3 дахь удаагаа баталж "Цогт гарамгай" чимэг хүртсэн. Хур хүлээсэн хүмүүст хур хайрлах шиг болж 2017 оны Улсын их баяр наадмаар 9 даван түрүүлж улсын арслан цол хүртсэн юм. Тавын даваанд улсын начин Л.Цэрэнтогтохоор,зургаагын даваанд шинэхэн улсын начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Г.Ганжадаар, долоогийн даваанд Улсын харцага цолны болзол хангаад байсан аймгийн арслан М.Бадарчаар долооо давж, шөвгийн дөрөвт үлдсэн юм. Наймын даваанд улсын заан цолны болзол хангаад байсан,улсын харцага Н.Жаргалбаяраар найм даван үзүүр түрүүнд шалгарч үлдсэн юм. Нэгхэн даваа хэмээн хүмүүс шуугилдаж байлаа. Олон түмний хүлээсэн жилд ганцхан болдог наадам дуусах болж үзүүр,түрүүний бөх барилдахаар боллоо. Улсын гарьд цолны болзол хангаад байсан,улсын харцага Ө.Бат-Оршихоор 9 даван түрүүлж олон хүний магнайг тэнийлгэсэн юм.

Багшдаа хүндэтгэл үзүүлсэн нь:

Саяхан болсон арслан цолныхоо мялаалгийн баяр наадмын үеэр хамгийн анх үндэсний бөхийн ертөнцтэй холбож өгсөн багш болох Чөлөөт бөхийн ОУХМ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан,чөлөөт бөхийн "Женко" клубыг үүсгэн байгуулагч Сүхбаатарын Мөнхсүхт азарга адуу,таван сая төгрөгийн хамт гардуулж өгсөн юм. 

Амжилт:

  • 2006 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
  • 2007 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Хурц чимэг
  • 2009 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
  • 2011 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол тус тус хүртсэн.
  • 2015 онд Улсын наадамд 6 давж цолоо баталж "Үнэн зоригт" чимэг хүртсэн
  • 2015 онд даншигийн "өсөх идэр" начин цол хүртсэн
  • 2016 оны гал бичин жилийн сар шинийн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн
  • 2016 оны улсын их баяр наадамд 6 давж харцага цолоо 3 дахь удаагаа баталж "Цогт гарамгай" чимэг хүртсэн
  • 2016 онд Даншиг хүрээ цам наадамд 5 давж даншигийн өсөх идэр начин цолоо баталсан
  • 2017 онд улсын их баяр наадамд улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршихоор 9 даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн 

Axe Sukh-н зураг.


Холбоотой мэдээлэл
Гурван алтан медаль хүртлээ

Гурван алтан медаль хүртлээ

   Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, МҮОХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе,залуучуудын ангиллаар зохиогдсон “Олимпийн одод” тэмцээн арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж өнгөрлөө.Залуучууд ,өсвөр үеийн төрлөөр тус тус зохиогдсон энэхүү тэмцээнд "Женко" клубын тамирчид тав дахь удаагаа оролцлоо.

Япон орон  луу гурав дахь удаагаа

Япон орон луу гурав дахь удаагаа

       Женко клубын баг тамирчид гурав дахь удаагаа Япон орныг зорьлоо.Олимпийн 3 алт, 1 мөнгө ,дэлхийн 13 удаагийн аварга алдарт бөх  Соари Ёшидогийн нэрэмжит "Yoshida cup" тэмцэээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

"Женко" клубын гурван тамирчин U23 ДАШТ-д оролцох эрхээ авж 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

“Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) боллоо. 

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал