Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, МҮОХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе,залуучуудын ангиллаар зохиогдсон “Олимпийн одод” тэмцээн арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж өнгөрлөө.Залуучууд ,өсвөр үеийн төрлөөр тус тус зохиогдсон энэхүү тэмцээнд "Женко" клубын тамирчид тав дахь удаагаа оролцлоо.Тэмцээнээс гурван алт,гурван мөнгө,таван хүрэл медаль нийтдээ 11 медаль хүртсэн амжилт үзүүллээ.Залуучуудын ангилалд эрэгтэйчүүдийн  66 кг  спортын мастер Г.Чойгажид,эмэгтэй 62 кг Д.Түмэнхүслэн,өсвөр үеийн 46 кг Д.Отгонжаргал нар жиндээ аварга боллоо.Өсвөр үеийн ангилалд эрэгтэйчүүдийн 54 кг Д.Төрбаяр хүрэл,эмэгтэйчүүдийн 52 кг Б.Эрдэнэсувд мөнгө,60 кг Б.Марал мөнгө хүртсэн бол залуучуудын ангилалд эрэгтэй 125 кг Т.Мягмаржав хүрэл,эмэгтэй 53 кг О.Ванчигмаа хүрэл,57 кг П.Отгонбаяр мөнгө,76 кг Э.Түмэнхишиг хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.

    Энэ удаагийн тэмцээн нь  15 дахь удаагаа зохиогдсон бөгөөд,Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэр, "Хангарьд" спорт хороо, МЧБХ, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан аж.

undefined

undefined


Холбоотой мэдээлэл
Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн гал гарах нь

Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн гал гарах нь

Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн гал гарах нь

"Инвескор ББСБ ХХК"-ийн хамт олон "Нэг Сэтгэл" аянд нэгдлээ

           МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон тодруулдаг тухайн оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг "Энтрепренер 2017" , ББСБ-ын салбарын - Оны онцлох Энтрепренер "Инвескор ББСБ ХХК" хамт олон ОУХМ Б.Оюунсүрэн багшын маань "Нэг сэтгэл" аянд нэгдэж нэг сая төгрөг өгч гараа сунгалаа.

Э.БЭХБАЯР ЭНЭТХЭГИЙН ЛИГТ ХҮЧ ҮЗНЭ

Э.БЭХБАЯР ЭНЭТХЭГИЙН ЛИГТ ХҮЧ ҮЗНЭ

Э.БЭХБАЯР ЭНЭТХЭГИЙН ЛИГТ ХҮЧ ҮЗНЭ

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал