Женко Чөлөөт бөхийн клуб

Женко Чөлөөт бөхийн клуб нь 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн 8-22 хүртэлх насны 200 гаруй хүүхдүүдийг хамруулан чөлөөт бөхийн спортоор хичээллүүлж байна.Женко клубыг үүсгэн байгуулагчид нь Халтмаагийн Баттуул мөн Сүхбаатарын Мөнхсүх нар юм. Женко клубыг үүсгэн байгуулагч Халтмаагийн Баттуул нь бага насандаа чөлөөт бөхийн спортоор Намшир багшын шавь болон хичээллэж эхэлсэн бол Сүхбаатарын Мөнхсүх нь Сүхбаатар багшын шавь болж тус тус чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн юм.

 

 

 

Клубын зорилго:

Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай баг тамирчдыг бэлтгэж ирээдүйн Олимп, Дэлхийн аваргуудыг төрүүлэн гаргах эрхэм зорилготой юм. Мөн хүүхэд нь спортоор хичээллэснээр их олон зүйлийг сурч авдаг ба хүүхэд залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллүүлж, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгоход тус клубын зорилго оршино.

Зорилт:

УБ хотын Хан-Уул дүүргийн Нисэхийн хороолол, Яармаг,  Өлзийт, Био, Сонгино орчмын өсвөр насны хүүхдүүдийг чөлөөт бөхийн спортоор хичээллүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлж, амжилтанд хөтлөх.

Женко клубын тамирчдаас Залуучуудын Азийн Аваргын хүрэл медаль, Насанд хүрэгчдийн улсын аваргын хошой медаль хүртсэн тамирчид болоод Залуучуудын улсын аваргууд төрөн гарсаар байна.

 

Хаяг: УБ хот, Хан-Уул дүүрэг, 16-р хороо,

Буянт Ухаа Спортын Ордон, А заал. Женко чөлөөт бөхийн клуб.


Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал