Анхны “Монголиа Опен” тэмцээн 2011 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд  “Буянт-Ухаа” спортын ордонд болсон юм. Анхны  “Монголиа Опен” тэмцээн нь Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч, хөгжсөний 50 жилийн ойд зориулж, Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулсанаараа онцлогтой болсон бөгөөд Монгол, АНУ, Франц, Тайвань, ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан гэсэн найман орны шилдэг 289 бөх хүч үзсэн гэдэг. “Лондон-2012” олимпийн алт, “Рио-2016” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын Наталья Воробьева, “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт АНУ-ын Хелен Марулис, Дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грэй, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, 2008 оны дэлхийн аварга, Пан-Америкийн таван удаагийн аварга Кларисса Чун, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Пан-Америкийн дөрвөн удаагийн аварга Елена Пирижкова, ДАШТ-ий гурван мөнгөн медальт ОХУ-ын Ирина Ологонова, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОХУ, Румыний бөх Альберт Саритов, ДАШТ-ий мөнгө, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Францын Боубреймм Ванес нарын тэргүүтэй дэлхийн шилдгүүд Улаанбаатарын дэвжээнд зодоглосон юм. ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал АНУ-ын Кларисса Чун, Боубреймм Ванесийг, Гавьяат тамирчин О.Насанбурмаа АНУ-ын Елена Пирожкова, Гавьяат тамирчин С.Батцэцэг нарын хүчтэй өрсөлдөгчидөө ялж, анхдугаар тэмцээний аварга болсон түүхтэй. Хожим нь  ДАШ тэмцээнээс хос медаль хүртэж, Гавьяат тамирчин болсон С.Цэрэнчимэд 16 настайдаа “Монголиа Опен” тэмцээнд мөнгөн медаль хүртэж бөхийн гарааагаа эхлэж  бөх сонирхогчид болон мэргэжилтэнгүүдээс өндөр үнэлгээ авсан гэхэд хилсдэхгүй. “Монголиа Опен” тэмцээнийг санаачлагч "1990 оны Сиэтлийн Сайн санааны тоглолтын аварга, 1986, 1987 оны Дэлхийн цомын хошой мөнгө, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Интернациональ” ОУТ-ий хошой аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ, “Женко клубыг үүсгэн байгуулагч” Х.Баттуул, Олимп ,ДАШТ-ээс медаль хүртсэн чөлөөт бөхийн үе үеийн шилдэг тамирчид болон шигшээ багийг удирдаж явсан гавьяат дасгалжуулагчидад хүндэтгэл үзүүлж, тус бүр нэг сая төгрөгийн батламж, цомыг дурсгал болгосон нь саяхан юм шиг санагдаж байна. Тун удахгүй "Монголиа Опен 2017" тэмцээн энэ жил долоо дахь жилдээ болох гэж байгаа билээ. Тэмцээнд оролцох гэж байгаа "Женко клубын" баг тамирчид болон мөн оролцох гэж буй бүх баг тамирчиддаа хүссэн санасан медалиа өвөртлөх болтугай гэж "Женко клубын" хамт олноос хүсэн ерөөе.

undefined


Холбоотой мэдээлэл
Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн гал гарах нь

Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн гал гарах нь

Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн гал гарах нь

"Инвескор ББСБ ХХК"-ийн хамт олон "Нэг Сэтгэл" аянд нэгдлээ

           МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон тодруулдаг тухайн оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг "Энтрепренер 2017" , ББСБ-ын салбарын - Оны онцлох Энтрепренер "Инвескор ББСБ ХХК" хамт олон ОУХМ Б.Оюунсүрэн багшын маань "Нэг сэтгэл" аянд нэгдэж нэг сая төгрөг өгч гараа сунгалаа.

Э.БЭХБАЯР ЭНЭТХЭГИЙН ЛИГТ ХҮЧ ҮЗНЭ

Э.БЭХБАЯР ЭНЭТХЭГИЙН ЛИГТ ХҮЧ ҮЗНЭ

Э.БЭХБАЯР ЭНЭТХЭГИЙН ЛИГТ ХҮЧ ҮЗНЭ

Сургалтын видео


Зургийн цомог


Цагийн хуваарь
Буянт Ухаа Спортын ордон
Баянгол зочид буудал